Өнөөдөр дэлхийн хамгийн олон уншигчтай Азийн зохиолч Haruki Murakami (b 1949) байж магадгүй. Түүний зохиолууд мэдээж өөрийн гэсэн онцлог, бичлэг, дүр дүрслэлтэй.

Эртний уулын бичиг

Уулс үлгэрээс ч өмнө дүнхийж байжээ. Цаг хугацаатай хамт өтөлж, хэдэн сая жилийн хэрэг явдлыг ой ухаандаа бүртгэжээ. Хэрэв уулсын хэлийг мэддэг бол хэдэн мянган хуудас судар ном болохоор өнгөрсөн түүхийг хүүрнэх биз. Зарим зүйлс бидний төсөөллөөс ч огт ондоо болохыг мэдэх учиртай.

Ихэнхдээ бодож, завандаа бичсээр Сөүлд би 1488 цаг суужээ. Хоёр сар гэдэг хүний амьдралд тийм урт биш ч орон гэрээсээ хол хүнд бол чамгүй хугацаа. Их хөлийн үймээнт хотуудыг би зах зухаас үзсэн, голдуу л униар дунд цайвалзан байдаг юм.

Эмээ багад "эр хүн эдийн шуналтай байх онцгүй байдаг юм" гэж билээ. Би ч "за" гээд л тархи толгойдоо хадгалчихаж. Эд хөрөнгөний араас нүдээ ухаж, шүдээ хавирч улайрч явсангүй. Ахын багадсан хувцас надад таарч, би бараг дунд ангид орсон хойноо шинэ хувцас өмссөн ч байж мэднэ. Нэг их гоёж гангараад байснаа санадаггүй.

Дээхэн үед “хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо цөөрсөн” гэх хошин яриа байсансан. Тэгвэл сонгуулийн жил эх орончдын тоо огцом нэмэгддэг үзэгдэл нэгэнт бий болжээ

Эсээ бичлэгийн ийм хэлбэрээр хөрөг бичих оролдлого өмнө нь хийгдэж байсан эсэхийг би мэдэхгүй. Зарим их баялаг амьдарсан, эсвэл амьдарч яваа хүмүүсийн талаар бүтцийн эсээ бичих боломжтой мэт санагддаг байлаа.

Бас бус - зүйл

Бидний амьдралд хамгаас чухалд тооцогдог зүйлс цөөнгүй. Хамгийн чухлаас ч чухал зүйлс цөөнгүй. Заримдаа бүр хэтэрхий их болсон ч мэт санагдах үе бий. Ядаргаатай, сэтгэлд төвөгтэй бодогдох нь ч бий.

Сэтгүүл зүй гэдэг том айл, бас том тогоо. Энэ тогооноос хоол идэж явлаа. Одоо ч идэж байна. Заримдаа өрөвдөх хийгээд бухимдах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Муу зүйлүүд бараан сүүдрээ хаа сайгүй унагаахыг санаархана. Номын цагаан ертөнцөд ч тэдний бараан сүүдэр хүүшлэнэ. Давшлан буй хар хүчний хүрээ нэмэгдэх тусам сайн мөрийн цагаан сүүдэр хумигдана.

Грегор Замза ба Эрвээхий

Ж.Тэгшзаяагийн орчуулсан " Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" /2016/ номоос сэдэвлэв

Тренд үгийн бренд хөөс


Сандал сөнөтүгэй

Хамаг хэрэг ердөө сандлаас эхэлсэн юм. Муусайн сандлууд хүмүүн бидний амьдралд ямар их гай тарьснаа өөрсдөө мэддэг болов уу? Андрей Мироновын тоглосон “Арван хоёр сандал” шиг тийм матмал, үхрийн ширэн бүрээстэй, зөөлөн артай сандлуудаас болж бид ямар ихээр хохиров.

МҮОНТ-ийн Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгт зохиолч, судлаач П.Батхуягийн уригдан оролсон нэвтрүүлгийг хүргэж байна.

Эртний Грекийн Демократ хэлсэн гэдэг. Персийн хаан ширээг эзэлснээс шалтгаант тайлбар нэгийг олсон нь дээр. Тэгэхээр Демократын хувьд “ШАЛТГААНТ ТАЙЛБАР” хаан ширээнээс хавьгүй үнэтэй зүйл болж байна.

Заадасгүй цаг хугацаа...

Цаг хугацаанд заадас бий юу? Өнгөрсөн одоо, ирээдүй гурван цагийн хооронд ямар нэгэн заадас байдаг бол түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Орчлонт ертөнцийн физик хууль түүнд үйлчилдэг болов уу? гэсэн олон ядаргаатай ч санагдахаар бодлууд зохиолч Д.Оюунчимэгийн шинэ романаас төрөн гарна.

Ачаалж байна ...